Posted by: mulanka on: February 6, 2009
Хүүшээ хүмүүсээ энэ цагаан сар чинь яг хэзээ болох гээд байгаа юм бэ??? Эсвэл болчихсон юм уу??? Уржигдар шөнө ингэхэд сар яг ямар байсныг харсан хүн байна уу? Уржигдар ээж бид 2-г таксинд явж байсан чинь жолооч нь “Өнөө шөнө сар бүтэн гарах юм бол нөгөө Дашцэрэнгийн хэлсэн нь үнэн болж цагаан сар 1 сарын 26нд болсон гэнэ. Хэрэв үгүй бол Төгсбуянтын зурхай үнэн гэнэ” гэсэн. Тэр орой нь сар харахаа мартчихсан болохоор өчигдөр орой гэнэт санаад сар олж харах гэсэн боловч утаат хар тэнгэрээс юу ч олж харж чадаагүй.
Өнөөдөр бол гадаа аль хэдийн хавар болчихсон байна шд. Би бүр нэхий дээлээ даахгүй, хүрэх гэж золтой л мааниа уншчихсангүй. Маргааш манайх буузаа хийнэ. Энэ маягаараа юун бууз хөлдөх, мах гурилаараа ялгарах байх даа. Уул нь бууз хөлдөх цаг дуусаад л цагаан сар болдог гэж нөгөө Дашцэрэн гуай яриад байх шиг байсан. Хэрвээ тэр үнэн бол цагаан сар болоод өнгөрчихсөн байх нь ээ???
Гэхдээ миний бодлоор бол цагаан сар хэзээ болох нь тийм ч хамаатай биш ч юм шиг. Уул нь бол Чингис хааны үед цагаан сарыг халуун намраар тэмдэглэдэг байсан гээ биз дээ. Гэтэл шар, улааны шашны нөлөөгөөр шууд өвлийг алгасаад хавар болдог болчихсон. Хэрвээ лам нарын ярьдаг “Хатуу өвлийг давж урин хавартай золгосны баяр” гэдэг нь үнэн юм бол манай их өвөг дээдэс “Халуун зуныг давж элбэг баян намартай золгосны баяр” гэж тэмдэглэдэг байсан болов уу??? За за ер нь цагаан сар хэзээ болох нь надад лав чухал биш, харин яаж буузаа хөлдөөнө өө???
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Монелийн хөлдөөгч нэгийг авч дээ, хүү минь.
2 sariinh zov bhaa
urin havartai zolgodog n hyatadiinh yum bn lee!
Цагаан сарыг хийж яадэн.. ер нь… зүэр л мөнгөөр нь укола аваад уучихдаг бол…
Khun buhen l ergelzej bna. Harin bi bodohiig ch husehgui bna. Yaadag ch bsan 1 jil uulzaagui hamaatanuudaara toirch gesne gehees yaraad bna.
Gui odoo teged geriin boss hezee gene ter ued l hiij tarah baih daa
ээ дүү одоо… Тэр гитдууд цагаан сараа хийж л байг л дээ. Монголын цагаан сар тусдаа шүү дээ. Энэ чинь тусгаар тогтнолын том утга агуулга байжээдийн дотроо. Ахиж битий эргэлзээрэй. Өө нээрээ сайнуу Муланка!
February 6, 2009 at 7:14 pm
Хамба Чойжамц хэлсэн нь: “Монголын цагаан сар 2 дугаар сарын 25-нд болно”.