Posted by: mulanka on: September 29, 2008
Бүх юм хоосон…миний доторх, гаднах…ер нь би өөрөө ч хоосон…Учиргүй гүн ухаан ярих гээгүй л дээ. Гэхдээ л надад яг одоо…ер нь л сүүлийн хэд хоног…үгүй ээ бүр сүүлийн хэдэн сар тэгж санагдаад байх шиг. Юунаас болоод байгаа юм бүү мэд, блог дээрээ юм бичих хүсэл төрөхгүй, найзуудтайгаа уулзах сонирхол ч үгүй, нетээр тэнэж элдэв юм татах дур ч хөдлөхгүй юм. Үнэндээ одоо байгаа энэ бүхнээсээ залхаж байгаа бололтой. Намайг ойлгодоггүй, тэгэхийг ч хүсдэггүй, өөрийн бодлоо тулгаж, дээр нь тэнэг юм шиг таарсан болгонтой хардах утгагүй найз залуу, хамтран ажиллаад өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэхийн оронд надаар бүх зүйлсээ хийлгэх гээд биеийн амрыг хараад сууж байдаг юу ч чадахгүй ангийн охид, хэрэгтэй хэрэггүй нь үл мэдэгдэх утга нь ойлгогдохгүй олон лекцүүд, орой ядраад гэр орондоо ирэхэд хүний урманд ганц аяга ч угаачихгүй арчаагүй дүү нар…. бүгдийг нь, өөр бусад бүх юмаа, хор нь асгарчихсан принтер, вирустээд гацчихсан 7 жилийн настай ямбий компьютер, эргэн тойрны бүх юмаа түй гэж нулимаад чөтгөр лүү нь тонилгох юм сан. Энэ бүхнийг зохицуулчихаж ч чадахгүй, амиа ч аваад явчихаж чадахгүй, бүгдэд түүртсэн өөрийгөө ч гэсэн зайлуулах юмсан. Хэрвээ энэ бүхэн байгаагүй бол, хэрвээ юу ч байгаагүй бол, хэрвээ би гэдэг нүглээр дүүрсэн өөдгүй дээлний гол энэ ертөнцөд огтхон ч төрөөгүй байсан бол одоо бүх юм энэнээс арай дээр байх байсан болов уу??? Энэ бүгдэд хичнээн их гутарлаа ч уйлах хүсэл алга. Өнгөрсөн хугацаанд өмнө нь хэзээ ч хэнд ч гомдож байгаагүйгээр их гомдож, үлдсэн бүх амьдралдаа хүрэлцэхээр их уйлсан. Урсгасан нулимсийг минь арчиж өгөх хүн үгүй болохоор сэтгэл минь нулимсандаа түлэгдэж, надад одоо ямар ч гэрэл гэгээ, сэтгэлийн тэнхээ, хүч чадал үгүй болсон мэт санагдана. Сэтгэлд минь үүрлэсэн нэгэн айдас, өглөө, өдөр, бүр шөнө унтахаар хэвтэхэд хүртэл салахгүй байгаа тэр нэгэн бодол намайг галзууруулах дөхнө. Түүнээс болж би айна, тэгээд төсөөлнө, хэрвээ энэ жихүүн мөртлөө сайхан ч юм шиг, эсвэл бүр би гэдэг хувь хүнийг юу ч үгүй болгох тэр нэгэн террорист үйл явдал тохиолдвол би яах вэ гэж…Би гэдэг хүн үгүй болох байх, тэгээд энэ дэлхий дээр үй түмээрээ байгаа нийгэм гэдэг хашаан дундах хэзээ заазлагдахаа мэдэхгүй эргүүтсэн хонинуудын нэг болох байх даа. Надад одоо ч гэсэн би гэдэг хүн аль хэдийн үгүй болсон мэт санагдана. Муланка гэдэг охин ааааль хэдийн энэ дэлхийгээс яваад өгсөн, харин оронд нь хэн ч биш, бүр юу ч биш нэгэн сүг үлдсэн мэт. Муланка байхад бүх юм амар тайван, энгийн бас хялбар, эргэн тойрны бүх юм гэрэл гэгээтэй, бас хөгжилтэй байж. Тэр охин ганцаараа, гэхдээ үүндээ гутардаггүй /хааяа л…хих/ түүнд асуудал байдаггүй байсан. Харин түүнээс үлдсэн сүүдэрт бүх юм хэцүү, бас хар бараан, тэр баяр баясгалан, аз жаргал гэж мэдэрдэггүй, зөвхөн гуниг гутрал гэж л мэддэг, тэр ганцаараа биш, гэхдээ бүх зүйл асуудалтай мэт санагдана. Энэ бүхнийг үгүй хийгээд, бүгдийг нулимаад буцаад тэр охиныг авчрах юмсан. Бас түүний аз жаргалтай ганцаардмал амьдралыг….
эээ.
comment row хийх гэж байсан алдчихлаа… за яахав…
гэрэл гэгээтэй зүйл өөрөөсөө хайгаарай… харанхуй бүхнийг л түүгээд байвал болохгүй шүү дээ.
хэцүү өдөр тохиолдох бүрт би лав өнөөдөр яг одоо ийм н***ийн байгаач гэсэн шувууд жиргэж нар жаргаж буй улбар шар намуухан зуны үдшийг сэтгэлдээ төсөөлөөд ийм сайхан өдөр ирэх юм чинь одоо тэсч гарах хэрэгтэй бүхнийг эхнээс л эхлэе гээд л өөрийгөө мунхруулдийн хэхэ, одоо гайгүй гэсийм чинь smile
September 29, 2008 at 1:36 pm
Би бол жаргажийнөөө одоо хэхэ
Бясалгалд яв гэж зөвлөх байна. Нээрээ биеийн тамираар хичээллэвэл ямар гэнэ вэ нэг тийм аз жаргалыг мэдрүүлэгч даавар ялгаруулдаг гэнэ лээ