My Colorful World

Сонгууль-2008

Posted by: mulanka on: July 1, 2008

Ху намын байрны өмнө баахан хүмүүс жагсаж цус нь хөөрч даралт нь 220 хүрсэн залуус гартаа тааралдсанаа цагдаа, цонх, хаалга, нүдэндээ зэвүүн харагдсан болгон руугаа нүүлгэж байх юм. Сонгуулийн үр дүнг будилаантуулсан эрх баригчдыг будаа болгож эх орноо цэвэрлэх юм байх өө. Уур нь уушгинд нь багтахаа болиод намын байрны 1 давхрыг галд өргөж, нэг машин юу ч үгүй шатсан сурагтай. Аргаа барсан цагдаа нар өөрсөд рүү нь дайрсан хүмүүсийг бороохойдож амиа хамгаалж байгааг нь бүх ТВ-үүдээр харуулна. Ямар ч мөргөлдөөнөөр яай цохигддог нь цагдаа, цонх 2, хөөрхийс. Нетэд орж ирэхэд нэг залуу хаа хол байгаа эхнэртээ сонгуулийн үймээний талаар зай завсаргүй хашхичина. Энэ бол…юу ч гэмээр юм бэ дээ…иргэний дайнд хүрэх дөхсөн хүмүүсийн бухимдал юм уу даа.

За энэ ч яахав. Муланка охин 28нд шинэ юм бичнэ гэж хулхидаад 7 сарын 1 хүргэчихлээ, уучлаарай.  Үлгэр жишээ авах ёстой манай 76 ах эгч хулхидаад байхаар нь тэрийг нь үлгэрлэж дуурайх юм байх гэж бодоол… 28нд миний ажиллаж байсан нэр дэвшигч ах цалингаа тавиад, дараа нь хамт ажиллаж, сайхан танилцсан ах эгч нар шоудья гэж татаж чангасаар байгаад нет орж амжилгүй гэртээ харьчихсан юм оо. Би болон надтай хамт ажиллаж байсан манай ангийн хос 2 бид 3 угийн шоунд дургүй юм болохоороо дөнгөж эхлүүлээд л гараад ирсэн. Тэгээд бүтэн сар олигтой үг солиогүй юм чинь гээд найз залуу руугаа утасдахгүй юу. Тэгсэн чинь өнөөх чинь хамаатныхаа хэдэн залуучуудтай нийлж Counter тоглоод намайг санахтай манатай. За тэгээд уурандаа түлэгдээд ув улаан болчихсон амьтан гэртээ хариад унтаад өглөө. 29-ы өглөө амьдралдаа анх удаа сонгууль өгөх гэж байна гэж хөөрөнцөглөөд хар үүрээр сэрчихдэг байна шд. Уул нь урд шөнө нь найз залуутайгаа сэгсийтэл мессежээр муудалцаад, дараа нь сэгсийсэн үсээ налчийтал эвлэрэх гэж мессежээр сайдалцсаар байгаад 3 хүргэж унтсан аварга байхгүй юу би чинь. Мөн ч хөөрөлтэй байгаа юм шүү. Аргагүй л монгол доо,хих.

Тэгээд сонгууль өгдөг баатар болоод тамирын өмд, майк, пүүзтэй, иргэний болон сонгогчийн (аая, би сонгогч) үнэмлэхээ хармаалаад нүүрэндээ дусал ч будаг хүргэлгүй гарах гээд нэг хөлөө босгоны цаана  тавитал ээж ардаас загнаж байна. “Хэзээ монгол хүн чинь төрийнхөө сонгуульд явах гэж байж хог асгах гэж байгаам шиг гардаг юм. Наад үс зүсээ янзал, хүн шиг хувцас өмс”. Би гайхсандаа золтой л хөлөө хаалганы цаана үлдээчихсэнгүй. 

-Яагаад заавал гоёх ёстой гэж?

-Тэгэлгүй яадаг юм. Монгол хүн чинь төрөө дээдлээд аль өнгөтэй өөдтэйгөө өмсөж явдаг юм. Тэгээд ч олон түмний дунд орох гэж байж ийм юм өмсөөд байхдаа яадаг юм. Хүн амьтан юу гэх ч юм билээ…

Би үнэндээ хүн болон амьтан юу гэх тухай огтхон ч бодсонгүй. Ингээд хагас цагийн дараа нүүрээ будаад нөгөө хувцсаа өмсөөд өндөр өсгийт өшиглөөд ээжийгээ сугадаад сонгууль авах байр руу жирийв. Сонгуулийн байрны гадаа очлоо. Нээрээ л хэн хүнгүй наадамд явах гэж байгаа аятай гоёчихож. Настайчууд үйтэн хуаран дээлэн дээрээ хамаг одон тэмдгээ зүүсэн харагдана. Эрчүүд нь аль гайгүй хар лакан гутлаа нүүрээ хартал тосолж хүүхнүүд нь загварын тэмцээнд орох нь уу гэлтэй гоёжээ. Харин хүүхдүүд нэг их үзэгдсэнгүй. Ээж бид 2 сонгуулийн байр руу орвол баахан хүн очерлосон харагдана. Манайхны сонгуулийн идэвх хичнээн сайн байгааг эндээс харахад л ойлгомоор. Дөнгөж 12 болж байсан үе шүү дээ. Хүмүүсийн нэрийг байр сууцтай нь тулгаж саналын хуудас өгөх хэсэгт очер аймаар их. Харин бухамдаж уурласан хүн нэг ч харагдсангүй. Ээжийн хэлдгээр манайхан төрөө хүндэтгэж байгаа юм байлгүй. Очерлож байж орлоо, үнэмлэхээ шалгууллаа, бүртгүүллээ, саналын хуудсаа аваад, нэг ширээнд суулаа. А4 хэмжээтэй цаасан дээр баахан хүний нэрийг нам эвслээр нь ялгаад биччихэж. Би уул нь нилээн хэд хоногийн өмнөөс хэн хэнд саналаа өгөхөө шийдчихсэн байсан боловч яг цагаа тулаад баахан хүний нэр харсан чинь хэнд өгөхөө түрхэн зуур мартагнав.

Саналаа өгчихөөд ээжтэйгээ сонгууль журамтай сайхан болж байгаа тухай ярилцаад би ажиллаж байсан газартаа ажиглалт хийхээр явлаа. Очиход сүртэй юм болоогүй, нам тайван харагдана. Харин хүмүүс сонгуулийн өдрийг бараг л баярын хэмжээнд хүлээж аваад сонгуулиа өгчихөөд гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалахаар бөөн бөөнөөрөө явж байлаа. Арга ч үгүй дээ, нэр дэвшигчид сонгогдсондоо баярлаад тэр оройноо ууж наргиж эхэлдэг юм чинь иргэд сонгосондоо баярлаад өдөртөө зугаалах нь зөв шд.

Оройхон гэртээ очвол манай ээж ТВээ тэврэх нь холгүй сууж байна. Сонгуульд гарсан хүмүүсийн нэрийг дуулж өөрийн дүгнэлтээ өгөх юм гэнээ. Би ч өдөржин тэнээд ядарсан болохоор ороод л унтаад өглөө. Дуулахнээ 2 хоногийн дараа гарах дүн мэдээг хүлээж манай ээж үүрээр унтсан юм байх. Маргааш нь үд өнгөрөөж босвол бүх ТВ-р сонгуулийн урьдчилсан мэдээг дуулгаж, зарим нь ч өөрсдийнхөөрөө прогнозлож, утсаар хүмүүсийн саналыг дуулж байх юм. Би ч сүүлийн нэг сар гэртээ тухтай цэвэрлэгээ хийгээгүй болохоор цонхоо угааж эхэллээ. Удсан ч үгүй нэг ТВ-р МАХН-с зөвхөн хөдөөгийн тойргуудад 38 хүн сонгогджээ гэв. Би гайхсандаа дуу алдаж ээж ТВ-н өмнө хараал тавилаа. Би бүр юу бодохоо ч мэдэхээ болив. Арай л дэндүү луйварджээ…

Орой нь ээж бид 2 ахынх руу явлаа. Нэг хоосон шахуу автобусанд суутал хэн хүнгүй бүгд “Сонгууль юу болсон бэ?” гэж ярилцана. Кондуктор “МАХ намынхан бүгд луйварчид” хэмээн орилж урд байсан цагдаа, ард суусан жоохон охин бид 3с бусад нь бүгд сонгуулийн талаар ам амандаа дүгнэлт хийж эхлэв. Тэр хүмүүсийн ярилцаж байгаагаас үзвэл манай нэг кондуктор хүртэл улс төрийн мэдлэг, төр удирдах талаар Уинстон Черчиллээс дутах юм алга. Автобусанд байгсад бүгд МАХ намынхныг луйварчид, дээрэмчид гэдэгтэй санал нэгдээд байтал автобусанд нэг өвөө орж ирлээ. “МАХ намынхан чиний юуг дээрэмдчихсэн юм?” гэж тэр өвөө кондуктор руу давшиллаа. Нөгөө кондуктор ч мөнгөө авахаа мартаад өнөө өвөөтэй чи, би-дээ тулан хэрэлдэж гарав. Автобуснаас буухын алдад нэг залуу “Тэгж яривал тэр Ху намынхан чинь надад 25000 төгрөг өгсөн за” гэх нь дуулдлаа.
Сонгуулиас болж тайван явах ч аргагүй болох нь ээ гэж бодоод ээж бид 2 ахынд орвол тэдний 12той жоохон охин хаалга тайлж өгөв үү гүй юу “Яанаа нөгөө МАХ намынхан чинь зөвхөн хөдөөнөөс 38 суудал авчихсан байна шд ээ, одоо яанаа” гэсээр угтдаг байгаа…

8 Responses to "Сонгууль-2008"

хаха. тэр охин бид 2 л адилхан юм даа. би тэр автобусанд чинь байсан бол тэр өвөөтэй нийлж байгаал нэг АН ыг муулаад. нэг МАХН ыг муулаал сууж байхгүй юу… (минийи ойлгосноор энэ чинь л дундыг барих штэ.) заза тэр яахав энэ жагсаал бол малнуудын цуглуулга… (илүү юм бичих гэснээ улс төр болчихно гээд болив.)

аа би 1st болон 2rd comment ыг авав.

Mah nam huduu yalj bolohgui geed huuli garchihaagui bol end humuus yund tegtlee gaihsan yum bol? Ali nasandaa hiisen uiliin ur ve gedeg shig… Mah nam eroosoo torol ariljaad tsoo shine nertei, shine nam bolj huvirah heregtei baina daa. Tehgui bol ene Mongolchuud ni barij ideh ni. Onoodriin jagsaal bol zugeer l tanhairal. Heleh ch ug alga.

I SAID only FUCK MAXH, FUCK AH… Хичнээн ч өв соёлын үнэт бүтээл минь утсаж, ахин олдохгүй шижигнэсэн хэдэн сайхан залуу амиа алдаж, амьдралд дөнгөж орж буй хэдэн хүн гэмт хэрэгтэн болж, хичнээн аавын хүү тахир дутуу гэртээ харих болоо? энэ үймээнээс болж… (Yahoo! Messenger ийн статус… өнөө өглөө би хэргэлж байсийн.)

UG NI IH DAJGUI YUM BICHDEG CH HETERHII IH MEDEMHIIRCHIHEJEE. YER NI SONGUULI SHUDRAGA ESWEL SHUDRAGA BUS BOLSNIIG HEN MEDEHIIN? HEN BATALJ CHADAHIIN?
UGAASAA SONGUULI DAHIJ YAWAGDAHGUI. HERWEE ELBEGEE BHGUI BSAN BOL ARDCHILAL YALAH BLAA. NAMIIN NER BAASTSAN YUM

худалч гар вэ, энэ нийтлэлийг уншиж эхлээд л сонин санагдчихлаа, ингээд орхих шив дэ

Өөөөөө чи бас улс төржөөөл

бөрйбайдбахйбадйхаб

net uhaj baigaad gaigui yum harchwuu gesen chin arai bishee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Өнөөдөр хэдэн бэ?

July 2008
M T W T F S S
« Jun   Aug »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Ангилал

Watch videos at Vodpod and other videos from this collection.

Та миний ертөнцийн хэд дэх зочин гээч?

  • 22,232 hits
Follow

Get every new post delivered to your Inbox.