My Colorful World

Гар утсаа алдсан болон бас бус…

Posted by: mulanka on: February 25, 2008

За хай шүү хүмүүс ээ. Сайхан шинэлээд, сайхан Валентиндаад, сайн сууцгааж байна уу? Муланка охин сардаа ганц үзэгддэг, манай геологийнхны хэлдгээр сарын тэмдэг болж гүйцэв ээ хөөрхий,хих. Олон янзын баяр, иймээ тиймээ асуудлууд, орой бүр сүүдэр шиг дагаж гэрт хүргэж өгдөг найз залуу зэргээс болоод нетэд орж чадахаа болиод удаж байна. Яг одоогийн байдлаар тэр маань биллиярд тоглож байгаа, эзгүй хойгуур нь сайн блогдоод авъя байз гээл үү,хэхэ. За дэмийрэх ч яахав. Сүүлийн үед яагаад таг алга болсноо жоохон яриад тайлагнана аа…
Эхлээд яахав, өнөө цагаан сар энэ тэр нь болоод, Монгол түмнийг хуйлруулж хэдэн хонь, үхрийг тэнгэр харуулдаг мундаг баярыг манайх ч тойроогүй. Манай ээж багш болохоор үе үеийн хэдэн шавь нь манай гэрийг сар шинийн 3 хоногт будаа болгож өгнө шүү дээ. Би бол цагаан сарын 3 хоногт гал тогоонд ажилласан шигээ хурдаар бол түргэн хоолны газрын ахлах тогооч болж өлхөн дөнгөх юм байна лээ…гээл үү,хих. 
Тэрнээс хойш…гээд эхлэх гэсэн чинь нэг их онц юм болоогүй юм байна шд. Амьдралдаа анх удаа Валентиний баяр тэмдэглэдэг хүн болоод учиргүй бэлэг аваад хэрэндээ аятайхан тэмдэглэх гээд бэлдсэн чинь байхгүй, манай хүнийг орой нь Эрдэнэтээс дуудаад аваад явчихсан. Тэр болон тэдний ангийнхан (манай ангийнхан ч юм уу) Эрдэнэтэд ажлын ярилцлаганд орох гээд дуудагдсан гэнэ ээ. Юун Валентине тэмдэглэх, вокзал дээр хэдэн охидтой нийлээд гаргаж өгч байгаа юм чинь. Ядаж тэр орой ямар хүйтэн байсан гээ. За тэгээд л тэрнээс хойш өглөө болгон хичээлдээ хоцрон барин явна, орой тийшээ найз залуу, ангийнхантайгаа нийлж ганц хоёр цаг буудна, тэгээд л гэртээ харьж байгаа юм даа. Буудах гэж Counter Strike. Өөрийгөө гараад 3 жил болж байгаа гэж бодсон чинь үгүй юм байна лээ, одоо бүр давраад ангийнхаа охидыг уруу татаад тоглоод эхэлсэн. Хэрэв та ТИС хавийн баахан PC game-н газруудын аль нэгээр орой 6-с хойш шагайтал нүд нь улаанаараа эргэлдэж нусаа татсан баахан банди нарын дунд нүдний шилтэй хэдэн охид буудаад сууж байвал биднийг гэж бодоорой,хэх. Гэснээс та анзаарав уу, манай найз залуу бид 2 нэг дор сурдаг юм. Тэр манай дээд курс. Аль намраас 2 анги нийлж хичээл хийгээд байсан, дүнд нь ийм л юм болж байгаа юм даа. Бид 2-р тогтохгүй дахиад нэг хос байгаа гээд л бодчих. 2 2-оороо найзалдаг 4 тэгээд таарчихсан. Хажуу курсийн хэд бид 4-г хамт явахад атаархлын нүдээр ширтэлцэж байгаа юм чинь :P  
Гэснээс хажууд явах хүнтэй болсноос хойш ганц бие хүний аз жаргалд цэг тавихаас өөр аргагүй болоод байх шиг байна шд. Хуучин чинь хичээл тараад ганцаараа Тэнгис орж кино үзнэ, CD,DVD,PC,phone shop-уудаар ганцаараа өөрийгөө зугаацуулсан шигээ хэснэ, эсвэл зүгээр л хөгжим сонсонгоо сайхан алхана, найзуудтайгаа уулзаж дэмий буу хална, үгүй ядаж л (та нар харж байгаа биз дээ) нетэд хэдэн цагаар ч хамаагүй сууна гээд хийх юм бишгүй байлаа шд. Одоо бол хаашаа ч харсан манай найз залуу. Ялгаварлан гадуурхаж байгаа юм биш л дээ, би гэдэг хүн л зохицуулж чадахгүй байх шиг байна. Ганцаараа хийх юм байна гээд хөөгөөд явуулчихаж болно л доо, даанч царайг нь харангуутаа л салмааргүй санагдаад байх юм байна шд,хих. Гэхдээ л найз залуутай байх сайхан. Өмнө нь хосоороо явж байгаа хүмүүсийг хараад нууцхан атаархдаг байсан бол одоо бол тэгэх зовлон алга даа.
Нээрээ гарчиг дээрээ биччихээд таг мартчихаж. Би утсаа алдчихсан!!! Монголд байдаг бараг хүн болгонд л тохиолддог биз, гэхдээ нэг сонирхуулмаар санагдчихлаа байна. 2 долоо хоногийн өмнөх Мягмар гаригт билүү дээ, би сургуулийнхаа 2-р байрны гуанз орох гээд явж байсан юм. Үүд нь 2 хүн зөрж багтахааргүй нарийхан болохоор өөдөөс ирж явсан залууг өнгөрөөх гээд түр зогсохгүй юу. Тэгсэн чинь араас явж байсан залуу намайг хийсч унатал түлхчихсэн. Би яахав дээ модноос унаж байгаа навч…үгүй ээ тэрнээс арай хурдтайгаар, газрын татах хүчний нөлөөгөөр шууд 180 хэмийн хазайлттайгаар газрын гаа үнэртэж байгаа юм чинь. Тэрүүхэн үедээ хараал тавиад босч ирсэн, юм хумаа бүртгэсэн чинь бүрэн байна. Ойрхон ширээнд суугаад утсаар ярих гээд халаас руугаа гараа явуулсан чинь байдаггүй ээ. Хөөрхий миний муу утас надтай хамт 3 жил хагасыг үдэж их юм үзэж туулсан, байнга сүлжээ нь унадаг, гэрэл нь нэг унтарчихвал асдаггүй, заримдаа өөрийн дураар унтардаг гээд согог гажигаар баян, тэгээд ч шалтаг гарвал л солиход бэлэн байсан болохоор би нэг их харамссан ч үгүй, бараг л насны тоо нь гүйцэж дээ гээд баярласандаа уйлах дөхлөө шд. Харин симэн дээр байсан хэдэн дугаарууддаа л харамсав. Худалч хүнд утсаа алдсанаасаа илүү утас авах гэж нээрээ бөөн юм болж байна аа. Нэг өдөр найз залуугаа дагуулаад баахан гар утасны дэлгүүр хэсэв. Явж явж Nokia л бусдаасаа дээр гэсэн дүгнэлтэнд хоёул хүрээд харин аль маркийг нь авахаа шийдэж чадсангүй. Шийдэж чадсангүй ч гэж дээ, байгаа мөнгөндөө баригдаад 3500 юм уу 5200 аль нэгийг нь авахаар болсон боловч алийг нь авах дээр бөөн маргаан үүслээ. Манай хүнд 3500 таалагдаад, надад 5200 нь арай дээр санагдаад болдоггүй, сүүлдээ ангийнхнаасаа санал хурааж байгаад бүгдийг нь дагуулж явж сонгохоор болов шд. Сарын дараа авч магадгүй байгаа утас шд,хих. Ганц утас авах гэж сургуульдаа дурсгалын зүйл үлдээх гэж байгаа аяглах юм даа нээрээ. 
За за одоогийн байдлаар ийм мэдээтэй. Манай хүн одоо ингэсгээд ирэх байх.
Уншсан бүгдийг нь үнсье.  
Үндэсний статистикийн төв газар чинь
Үнсэгч статистикч Муланка… 

12 Responses to "Гар утсаа алдсан болон бас бус…"

Хайран утас. энэ муланка нээрээ сингл хүнийг эмзэглүүлээд байхиймаа.

Зээээ хөөө, бүсгүй ингээл явж байсын биздээ.

Хамтдаа байх чинь гоч шдээ хөө. Би найз залуутайгаа дандаа хамт байгаа болохоор санаа сэтгэл хоёрдохгүй амар жимэр сайхан байна өө гэж.

Би нээрээ дээр нэг утсаа алдчихаад бөөн харааж байж билээ. тэр авсан баагий ч будаа болсон байхөө.

ГОЁ гэж бичих гэж байсан юм

Сайхан юм өөөөө хос болсон …….

Za yostoi neg surag ni aldarsan hun garaad ireh chini ve. Sain uu, hooe. Naiz zaluutai bolood l zavgui bolchihson yum baina l daa.
Utsaa alddag chini harin oyutan hund taaruuhan yum bolj dee…
Nokia dajgui sanagddag yum. Manai neg utas Nokia.

найз залуутай болцымуу? хннн! Би нээрээ азгүй нөхөр юмааа гсн! :D
…блогоор чинь тухлалгүй ихээ удаж, тэгсэн та өөрөө сураггүй бас их уджээдээ! юутай ч одооноос аливаад хянуур байж цаг заваа сайхан зохицуулаад хэд хоногтоо блогтоо хэдэнтээ эргэлдэж хэн хүнгүй хүмүүсийн гансралыг тайлаарайдааа Муланка минь! ziak poka :D

hm, delhii hurtel daguultai baihad, bi l gantsaaraa….. gej hudlaa yarihgui yu. 2uulaa baih saihan shuu. bas zarim yumaa nuuh gej boon zugaa:P za za hudlaa yarisiin shuu. yugaa nuuh bilee

za mulankadaa martyn 8ny bayar hurgeye ee, ai ho ze hoo saihan bayarlsan bailgui dee, harhuneesee saihan bekleg avsanuu bicheerei hehe

Зөв, явж явж нокиа л дээр. Хаширсан хүн хэлж байна шүү.

Превосходная регистрация. Спасибо

хэхэ өөрөө барих гэж байгаа юм чинь 5200 ээ ав дөө… Намайг үнсээ хаясан ичээ хаясан хихи… Зааз порталд бүртгүүлсэнд баярлалаа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Өнөөдөр хэдэн бэ?

February 2008
M T W T F S S
« Jan   Jun »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829  

Ангилал

Watch videos at Vodpod and other videos from this collection.

Та миний ертөнцийн хэд дэх зочин гээч?

  • 22,232 hits
Follow

Get every new post delivered to your Inbox.