My Colorful World

DVD-ний тухай хэдэн үг

Posted by: mulanka on: March 3, 2007

Нилээн хэдэн жилийн өмнө ангийнхаа нэг охинтой Hi-Fi дотор явж байгаад CD-нээс арай том хайрцагтай нэг зүйл лангуун дээр байж байхыг анх харж билээ. Энэ юу юм бэ? хэмээн нөгөөхөөсөө асуувал CD-нээс арай их багтаамжтай боловч CD-тэй төстэй эд гэж тайлбарлаж өгсөн юм. DVD-ний тухай миний ойлголт үүнээс хойш нэг их өөрчлөгдөөгүй дээ. Гэтэл саяхан нэг дэлгүүрээс DVD авах гээд үзэж үзэж нэг хайрцагтай, бас нэг уутан cover-той 2 DVD аваад кассан дээр нь очвол худалдагч нь “Энэ хайрцагтай нь илүү үнэтэй” гэж хэлж байх юм. Яагаад? хэмээн асуувал хайрцагтай нь DVD-9, нөгөөх нь DVD-5 гэсэн “ойлгомжгүй” хариулт өглөө. Ялгааг нь сонирхвол “9 нь 5-аасаа арай илүү чанартай” гэсэн бүрхэг тайлбар хэлэв. Би ч дахиж лавласангүй энэ тухай өөрөө олж мэдэхээр шийдлээ. Тэгэхээр DVD гэдэг маань чухамдаа хэн?…биш ээ…юу гээч эд вэ, хаанаас үүсэлтэй юм бэ?

DVD гэсэн үг маань Digital Versatile Disc буюу орчуулбал Тоон системийн Хөдөлгөөнт Мэдээлэл хадгалагч гэсэн утгатай үг юм байна. Заримдаа Digital Video Disc ч гэдэг. Чухамдаа аль нь зөв юм бүү мэд. Сүүлийн үед зөвхөн Video гэлтгүй янз янзын файл хадгалдаг болсон болохоор эхнийх нь илүү өргөн, зөв утгатай байх. Ер нь диск /disc/ гэдэг үгийг орчуулгагүй хэрэглээд байдаг. Тэгсэн Мэдээлэл хадгалагч гэсэн үг ажээ. Жишээ нь Compact Disc буюу CD гэдэг нь Нягтруулсан Мэдээлэл хадгалагч гэсэн үг бололтой юм. За тэр яахав, DVD-дээ эргээд оръё.

Түүхийн хувьд 1990-ээд оны эхээр багтаамж сайтай 2 янзын мэдээлэл хадгалах стандарт хадгаламжууд ихээхэн газар авчээ. Нэг нь Philips болон Sony компанийн дэмждэг MultiMedia Compact Disc, нөгөөх нь Toshiba, Time-Warner, Matsushita Electric, Hitachi, Mitsubishi Electric, Pioneer, Thomson, JVC зэрэг олон компаний дэмждэг Super Density disc 2 байж. Энэ үеэр нь алдарт IBM корпорацийн ерөнхийлөгч Lou Gerstner энэ 2 стандартыг нэгтгэж нэгэн стандарт болгох зорилго тавьсан байна. Ингээд Philips болон Sony компани өөрсдийн MultiMedia Compact Disc-ээсээ татгалзан Toshiba-гийн SuperDensity Disc-ийн ганц зүйлээр сайжруулсан хувилбар EFMPlus-г хүлээн зөвшөөрчээ. EFMPlus нь бусад CD-г бодвол маш уян, зурагддаггүй, хурууны хээ гардаггүй онцлогтой байсан байна. EFMPlus-г зохион бүтээсэн Kees Immink үүнээсээ 6% бага багтаамжтай EFM-г бий болгосон нь өнөөгийн DVD-ний үндсэн багтаамж нь болсон юм. / EFMPlus нь 5GB, EFM нь 4,7GB/ Ингээд ерөнхийдөө DVD маань өөрийн гэсэн онцлогтойгоор бий болж, 1995 оны 12 сараас эхлэн энэ шинэ төрлийн мэдээлэл хадгалагчид зориулсан DVD movie player, DVD-ROM зэргийг үйлдвэрлэж эхэлсэн юм байна. Яг энэ чиглэлээр ажилладаг бүхэл бүтэн байгууллага ч бий. Анхандаа энэ байгууллагыг DVD Consortium гэдэг байснаа 1997 оны 5 сард DVD Forum гэдэг болж албан ёсны нэр нь тогтсон юм байна.

Ер нь бол нилээд эртний буюу 1990-ээд оны үеэс эхтэй боловч 2003 оноос эхлэн Америк, Европ, Австралид бүх киног энэ форматаар үйлдвэрлэдэг болсон. Мэдээж европ соёл хүчээ авсан эрин юм болохоор азиуд ч энэ жишгээр үйлдвэрлэдэг. Гол нь чанар болохоор тэр л дээ. Тухайлбал NTSC системд 720×480 нягтралтайгаар, PAL системд 720×576 нягтралтайгаар гарна. Audio буюу дууны гаралтын хувьд ч маш сайн. Dolby Digital юм уу Digital Theater System форматаар дуу нь гарна. Бусад энэ төрлийн мэдээлэл хадгалагчуудаас ялгаатай нь гэвэл DVD-нүүд protection буюу хамгаалалттай байдаг. Энэ нь хуулбарлалтаас хамгаалсан гэсэн санаа юм. Энгийнээр бол зохиогчийн эрхийг л хамгаалсан гэсэн үг л дээ. Энэ хамгаалалтыг Content Protection for Prerecorded Media (CPPM) гэдэг ба IBM, Intel, Matsushita, Toshiba зэрэг 4 корпораци нийлж гаргасан. Гэхдээ та нэг юмыг анзаараарай. Энэ хамгаалалт зөвхөн ориг DVD-нд л байдаг. Хэрвээ та DVD-RW юм уу combo-той PC-тэй, ямар нэгэн DVD хуулагч энгийн программтай бол дурын DVD-г хуулаад үзээрэй. Манайд орж ирдэг DVD-нүүд дандаа хуулбар байдаг болохоор хамгаалалтгүй, шууд PC рүү хуулагдчихдаг юм. Харин та ориг DVD-тэй бөгөөд түүнийг хуулах гэж байгаа бол “Энэ DVD хамгаалагдсан DVD учраас хуулагдах боломжгүй” гэсэн бичиг гарч ирдэг. Сүүлийн үед хамгаалагдсан DVD-г хуулдаг программууд гараад ирсэн учраас танд зөвхөн анхааруулах бичиг харагдаад ч хуулагдаж магадгүй.

За одоо тэгэхээр буцаад өнөө DVD-9 болон DVD-5-ын асуудал руугаа орьё. Гол ялгаа нь багтаамжиндаа байдаг юм байна. DVD-5 нь нэг талдаа нэг л давхаргаар (one-sided, single-layer) бичдэг, нийтдээ 4,38GB багтаамжтай байдаг бол DVD-9 нь бас л нэг талдаа боловч 2 давхаргаар (single-sided, dual-layer) бичдэг, нийтдээ 7,95GB багтаамжтай байдаг юм байна. Ингэхэд та гайхаж байна уу? DVD чинь 4,7GB багтаамжтай байдаг шд ээ, юун 4,38 пээ? гэж гайхаж байгаа байх. Тэгсэн тэр нь ийм учиртай ажээ. Анх энэ DVD-г санаачлагчид нь Япончууд байсан бөгөөд /Яагаав нөгөө Philips, Sony, Toshiba, Time-Warner, Matsushita Electric, Hitachi, Mitsubishi Electric, Pioneer, Thomson, JVC эдэр чинь бүгд Японы компаниуд/ тэд 1GB-г 1000MB-р тооцдог юм байна. Үнэндээ бол дэлхийн стандартаар 1024MB 1GB болдог гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ингээд DVD үйлдвэрлэгчид багтаамжийг нь 4,7GB гэцгээдэг боловч дэлхийн стандарт руу хуваагаад үзэхээр 4,38GB болдог нь үнэн ажээ.

Үүнээс гадна DVD-10 /DVD-5 + DVD-5/ буюу 2 талдаа 1 давхаргаар бичдэг, нийтдээ 8,75GB багтаамжтай, DVD-14 /DVD-5 + DVD-9/ буюу нэг талдаа 1 давхаргаар, нөгөө талдаа 2 давхаргаар бичдэг, нийтдээ 12,33GB багтаамжтай, DVD-18 /DVD-9 + DVD-9/ буюу 2 талдаа 2 давхаргаар бичдэг, нийтдээ 15,9GB багтаамжтай гэсэн хэд хэдэн янзын DVD-нүүд байдаг юм байна. Гэхдээ эдгээрээс хамгийн өргөн дэлгэрсэн нь мэдээж DVD-9 болон DVD-5. Нөгөө 3 нь ерөнхийдөө ховор хэрэглэгддэг. Учир нь DVD-10 нь DVD-9-өөс нэг их ялгаагүй боловч бага зэрэг үнэтэй учраас борлуулагддаггүй, DVD-14 нь 2000-аад оны үед DVD-18-г орлож түр гарч ирсэн эд, DVD-18 нь үйлдвэрлэхэд хэтэрхий үнэтэй байсан учраас тун удалгүй үйлдвэрлэхээ зогсоосон эдүүд юм байна. Одоо бол бараг байхгүй байлгүй.

Тэгэхээр DVD-9 болон DVD-5-н алийг нь хэрэглэх вэ? Аль нь илүү хэрэгтэй вэ? Ердийн нөхцөлд DVD-5 нь илүү гэж хэлмээр байна. Учир нь стандартын DVD бичигчүүд /DVD-R болон DVD+R/ нь зөвхөн ганц давхаргаар л бичдэг. Мэдээж сүүлийн үед DVD-9-г ч их хэрэглэж байгаа. Үүнийг голцуу дуу бичлэгийн болон кино компаниуд ориг DVD бичихэд хэрэглэдэг юм байна.

За тэгээд нэр томъёоны хувьд хэдэн үг. DVD+R юм уу DVD-R гэсэн бичигтэй диск байвал ганц удаа бичдэг DVD юм байна гэж ойлгоорой. Харин DVD+RW юм уу DVD-RW нь олон дахин бичдэг DVD гэж ойлгож болно. Ийм бичигтэй DVD дээрх юмаа арилгаад дахин дахин бичиж болно гэсэн үг л дээ. Бас хааяа нэг DVD-R DL, DVD+R DL гэсэн бичигтэй DVD таарах байх. Dual Layer буюу 2 давхаргаар бичдэг DVD гэсэн санаа. Мөн + болон – тэмдгийг гайхаж магадгүй. Эдгээр нь нэг их ялгаагүй, багтаамжийн хувьд маш бага зөрөөтэйг л харуулж байгаа юм. Эдний алин дээр нь ч бичсэн байсан таны DVD-ROM юм уу DVD player чинь уншиж чадна.

Мэдээж технологи юм болохоор DVD форматыг сайжруулах асуудлууд яригдаж л байгаа. Одоогийн байдлаар Sony/Panasonic нарын хамтарсан Blu-ray Disc (BD), Toshiba-гийн HD DVD болон Maxell-ийн Holographic Versatile Disc (HVD) нар нилээд сайн явж байгаа. Сүүлийн HVD-ийн тухайд 300 GB багтаамжтай,160 Mbit/s зөөврийн хурдтай болгохыг зорьж байгаа юм байна. 2006 оны сүүлээр жинхнээсээ бий болсон сурагтай. Манай урд хөршийнхөн юм юмнаас хоцрох дургүй юм болохоороо энэ тал дээр бас л хоцроогүй. 2006 оны 12 сарын 6-нд аль 2003 оноос яригдаж эхэлсэн Enhanced Versatile Disc (EVD) гэгч өргөтгөлийг олон нийтэд зарласан бөгөөд 2008 он гэхэд DVD-г бүрэн ялна гэж Хятадын 20-иод ийм төрлийн компаниуд мэдэгдсэн байх юм. Бас Sony-гийнхон элдэв юм сэдэх дуртайгаараа цаасан disc хийх гэж байгаа сурагтай. Байгаль орчинд аюулгүй, устгах болон дахин боловсруулахад хялбар, багтаамж сайтай /25GB буюу одоогийнхоос 5 дахин их/ энэ тэр гээд DVD Forum-ынхныг ятгаж өгч байгаа бололтой.

За тэгээд эдгээр зүйлс маань мань мэтэд л хэрэгтэй бол үйлдвэрлээд байхаас өөр яахав. Та харин DVD хэр их хэрэглэдэг вэ?

2 Responses to "DVD-ний тухай хэдэн үг"

Ёоо сая “colorful-world-of-mine” гээд орсон чинь чинийх шиг өнгөөр энэдхэг энтрээр юм бичцэн байхаар нь хакдуулчиждээ гэж бодлоо шд хэхэ.
Нада Rosetta Stone гээд хэлний програмын korean нь бий шүү, авбал аваарай

hey adminaa nadaa cd, dvd, bule-rayig talaar medeelel bwal ugch uureg, zorilg, heregtsee g.m pls

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

Өнөөдөр хэдэн бэ?

March 2007
M T W T F S S
« Feb   Apr »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Ангилал

Watch videos at Vodpod and other videos from this collection.

Та миний ертөнцийн хэд дэх зочин гээч?

  • 22,232 hits
Follow

Get every new post delivered to your Inbox.