My Colorful World

Archive for February 2007

Night at the Museum

Posted by: mulanka on: February 27, 2007

Өчигдөр аль хэдийнээс хойш үзье гэж бодол болсон “Night at the Museum” гэдэг хөөрхөн киног Ертөнц хэмээх нэгэн жижигхэн кино театрт үзлээ.Өмнө нь энэ кино театрын тухай сонсож байсан боловч ядахдаа хаана байдаг тухай төсөөлөл ч байсангүй.Тэгсэн Тэнгис кино театрын хажууд хуучин Ленины музей дотор байдаг юм байна.Ороод суудлаа эзэлтэл ард сууж байсан хэдэн хүүхдүүд [...]

Өөрийнхөө дотрыг ухвал…

Posted by: mulanka on: February 27, 2007

Цагаан сар цагаан сар гэж хэнээрхсээр байгаад виртуал ертөнц дэх гэр орноо бүүр шороо тоосонд нь даруулчихаж.Үнэндээ цагаан сар гээч энэ мундаг нүсэр,хүмүүсийн нерв,мөнгө,хоол унд бүгдийг нь барж дуусдаг баяр гээч сэтгэлийн зовлон миний доторхыг ч гэсэн аваад явчихсан бололтой.Хэд хоног ийшээ орж ирэхээс ч халширч байлаа.Гэсэн ч эцэст нь орж ирэх нь энэ. Сүүлийн [...]

Валентины баяр…

Posted by: mulanka on: February 14, 2007

Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр. Дурлалт хосуудын хайрын өдөр. Бас хэн нэгний хайраа илчлэх өдөр. Миний хувьд одоохондоо энэ баярыг тэмдэглэж үзээгүй л явна. Гэвч хэзээ нэгэн цагт тэмдэглэх л байлгүй… Найзтайгаа уулзах гэж КТМС орлоо. Хүмүүс дандаа хосоороо явж байна. Өмнө нь ийм юм хараад эмзэглэдэггүйсэн. Тэгсэн өнөөдөр би ч гэсэн ингээд явж байсан [...]

Архи…

Posted by: mulanka on: February 14, 2007

Зурагтаар нэг жип гарч байна. Жип зогсоход дотроос нь лоовууз малгай духдуулж булган нударгатай хүрэн үйтэн хуаран дээл өмссөн залуу гарч ирээд хөөрөгний даалингаасаа утас гарган ярьж байх юм. Хамгийн гоё нь хутгаа буулгах нь байлаа. Хажуугаар нь алхах сайхан бүсгүй юу ч биш санагдсан. Тэгэхэд л энэ залуу шиг ингэж хувцаслах юмсан хэмээ бодож, [...]

Шар шувуу

Posted by: mulanka on: February 14, 2007

Хаанаас ч билээ хүмүүсийг амьдралын хэв маягаар нь шар шувуу ба болжмор гэж ангилдаг тухай уншиж байсан юм байна. Өглөө эрт сэрдэг, өдөр идэвхтэй ажиллаж орой эрт унтдаг хүмүүсийн болжмор гэдэг, харин орой сэрдэг,өдрийн эхний хагаст залхууран нозоорч байснаа орой бүрэнхий болохоор идэвхтэй болдог хүмүүсийг шар шувуу гэнэ. Би яг шар шувуу бололтой. Өглөө эрт [...]


Өнөөдөр хэдэн бэ?

February 2007
M T W T F S S
    Mar »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728  

Ангилал

Watch videos at Vodpod and other videos from this collection.

Та миний ертөнцийн хэд дэх зочин гээч?

  • 17,983 hits

Хамгийн их үзсэн...

  • None